Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр

Иргэд архи, согтууруулах ундааг борлуулах хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа. Эрүүл мэндийн байгууллага ямар байр суурьтай байна вэ? гэх сэтгүүлчийн асуултанд

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Мэдээж дархлаа муутай хүн халдвар авбал хүндээр тусна. Агаар дуслын замаар халдварладаг тул амны хаалт зүүгээгүй дархлаатай хүн ч халдвар авна. Гэхдээ биеийн эсэргүүцэл, дархлаа сайтай бол хүндрэхгүй богино хугацаанд эмчлэгдэнэ. Архи, согтууруулах ундаа нь хүний дархлааг сулруулдаг тул халдвараар өвчилж амь нас эрсдэх аюултай. Тамхи татдаг хүнд ч ялгаагүй. Тиймээс залуусыг архи, тамхинаас татгалзах нь халдвараас сэргийлэх хамгийн чухал арга хэмжээ гэдгийг уриалж байгаа" гэв.

Таны сурталчилгаа