Цаг үеийн мэдээ

12 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар : Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.5 – 2°С хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Алтайн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур хур тунадасны явц : Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дундуур мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд 4 – 8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 12 – 14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16 – 18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар : Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар болон Хэнтийн нурууны зүүн талаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дундуур болон сүүлээр  гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 6 – 11 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар : Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 7 – 12 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар :  Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн    орчим байх бол хур тунадас нутгийн өмнөд хагаст олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байн.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15–17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Тодруулбал / Увсын өмнөд, Ховд болон Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр/ бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Хэнтийн нурууны зүүн хэсгээр мөн Дорнод талын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Нэг дүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр хоёр дугаар арав хоногийн дунд үеэр болон сарын сүүлээр  ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5°С–аар сэрүүснэ. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15 – 17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Таны сурталчилгаа