Засгийн газар ээлжит бусаар 17 цагт хуралдаж авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн болоод цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар шийдвэрүүд гаргасан байна.
Монгол улсын шадар сайд Я. Содбаатар:
"19 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдалд улс даяара шилжиж ажиллалаа. Өвчний голомтын хүрээг бүрэн зураглах, массын шинжилгээг хийж тархвар судлалаа хийж, халдвартай иргэдийг олж илрүүлэх чиглэлд МУ-ы Засгийн газар, УОК, аймгуудын ОК идэвхтэй, ард иргэд шийдвэрүүдийг дэмжиж хамтарч ажилласанд талархаж байна.
Хөл хорио тогтоосноос хойш нийт 156038 иргэнийг PCR, 166300 иргэнийг түргэвчилсэн оношлуурт нийт 330 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан байна.
Хөл хориог 80-90 хувьтай мөрдөж чадсаны хүчинд коронавирусийн өвчлөлийн тархварыг 10 дахин бууруулж чадсан. Хэрвээ 19 хоног хатуу хөл хорио тогтоогоогүй бол 3400 гаруй хүн өвчилсөн байх магадлалтай гэсэн үг юм" гэлээ.
Хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын одоогийн зэргийг сунгах, эсэх асуудлыг хэлэлцэж шийджээ. Ингэхдээ Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгийн одоогийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгах шийдвэр гаргасан байна. Гэхдээ зарим салбарын тэр дундаа боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг нээх шийдвэр гарчээ. Ингэснээр хөл хорио 2020 оны 12 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх нь...