Засгийн газраас Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог үргэлжлүүлэн 10 хоног сунгах шийдвэрийг гаргасантай холбоотойгоор энэ хугацаанд тулгарах эрсдэлийг сэтгүүлчид тодруулж байна.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн,профессор Н.Хүрэлбаатар:
" Халдвар авсан хүн 4-7 дахь хоногтоо халдвар тараах чадвар хамгийн өндөр байгаа. Долоо дахь өдрөөс эхлээд дархлааны систем ажиллаж эхэлдэг. Арван дөрвөн хоногоос эхлээд бодис дархлааг тогтоож байгаа. Энэ механизмаар 10 хоногийн хугацаанд дархлаа тогтох идэвхитэй үед халдварын голомтыг хумих бодлого явж байгаа. Хамгийн гол зүйл бол хүрсэн үр дүнгээ хамгаалах, хадгалах зорилготой байгаа. Мөн тархвар судлалын тандалт судалгаа хийгдэж байна. 9 аймаг 6 дүүрэгт судалгаа хийгдэж байна. Хараахан дуусаагүй. Хотод 11-р сарын 23-аас хийгдсэн бол хөдөө орон нутагт 10-р сараас эхэлж хийгдэж байна. Түүнчлэн эмнэлзүйн судалгаа хийгдэж байгаа. Эдгээр ажлуудыг хийж дуусгах хэрэгтэй. ЭМЯ,УОК, Шадар сайдын хамтарч гаргасан төлөвлөгөөний дагуу бүх ажлууд үргэлжилнэ.