Орон нутаг руу явах иргэд өнөөдрөөс эхлэн нийслэлд шинжилгээ өгч эхэлсэн юм.
Нийслэлийн 20 цэгт иргэдээс шинжилгээ авахаар бэлтгэл хангасан ч урт дараалал үүсэж, зарим цэгт хүн хоорондын зайгаа бариагүй, халдвар хамгааллын дүрмийг зөрчсөн юм.
Шадарсайд Я.Содбаатар энэ талаар дараах тайлбарыг өглөө.
“Уг нь бид их л бэдсэн. Шинжилгээ авах цэг бүрд 14 хүн ажиллаж байгаа. Тэдгээр цэгүүдээ очиж шалгасан. Гэвч өнөө өглөө зохион байгуулалтыг дутуу хийсэн алдаанууд гарлаа. Иймд 1-2 хүнд сахилгын хариуцлага тооцсон. Мөн нэг цэгт компьютер гацсан. Үүний сацуу иргэд хариуцлагагүй хандлаа. Өгөө өглөө ирсэн нийт иргэдийн 20 хувь нь 119.мн цахим хуудсанд бүүртгүүлээгүй атлаа ирсэн байв. Иймд тэдний өмнөөс цагтаа ирсэн иргэд гадаа илүү удаан хүлээлээ. Үдээс өмнөх эмх замбараагүй байдал үдээс хойш сайжирсан” гэсэн юм.