17 градусаас бага градустай согтууруулах ундааг худалдаалж болно гэсэн мэдээлэл үнэн үү? гэх сэтгүүлчийн асуултанд
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Үндэсний үйлдвэрээ аль болох дэмжих үүднээс 18-аас доош градусын согтууруулах ундааны төрлийг борлуулах эрхийг дэмжих эхний шийдвэрүүд яригдаж байна" гэв.
УОК-ын дарга Я.Содбаатар "Стандартын бус үйлдлүүд ихсэж байгаа учраас градус багатай согтууруулах ундааны төрлийг худалдаалахыг зөвшөөрвөл яасан юм бэ гэх асуудлыг тавьсан. Халдварт өвчний хажуугаар шаг-ийн архи найруулж хууль бусаар худалдаалах хэргүүд ихсэж байна. Тиймээс архины хордлого бий болох хандлагатай байна. Эцсийн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргана." гэлээ.