Засгийн газраас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Оном сангийн тэргүүн,доктор Д. Наранбаатар БНСУ-аас ажилладаггүй 18 тэрбум төгрөгийн өртөг бүхий төхөөрөмж ЭМЯ-д шахсан гэж мэдээлсэн гэх сэтгүүлчийн асуултанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариулт өглөө. Тэрбээр:
ДЭМБ-аас зөвшөөрөгдөөгүй оношлуур гэж юу яриад байгааг би ойлгоогүй. Өнөөдрийн байдлаар PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж ДЭМБ-аас өөрсдөө бүртгээд зах зээл дээр хөгжиж буй буурай орнуудад ямар үнээр борлуулах ёстой вэ гэдгийг тогтоочихсон байгаа.
18 тэрбум төгрөгний тоног төхөөрөмж худалдан авалт ЭМЯ дээр намайг сайд болсоноос хойш хийгдээгүй. Тэр хүн Дэлхийн банкнаас авсан цахим эрүүл мэндийн программыг ярьсан байх. 2018 онд цахим программын тендерийн хороо байгуулагдаж 2019 онд энэ хороо өөрчлөгдөөд худалдан авалтаа зарлаад 2020 6-р сард шалгаруулалт болоод дууссан. Би 2020 оны 7-р сард Эрүүл мэндийн сайдаар томилогдсон. Ямар нэгэн намайг холбох уялдаа холбоо байхгүй.
Тэр хүнд өөрт нь ямар нэгэн ашиг сонирхол байгаа юм болов уу гэж харж байна. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад нь хандаж шалгуулна" гэлээ.