Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын гурван хөх улаагчин үхэр өдөр
Үс засуулвал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 08.20-17.02
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Шороо
Аргын тооллын 11 сарын 30, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Чөлөөт эх одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 20 минутанд мандаж 17 цаг 02 минутанд жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ, 17 цаг 02 минутаас 19 цаг 53 минутын хооронд үргэлжлэх ба оргил үе нь 17 цаг 42 минутанд харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.