Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. (2020.12.06, 11:00 цаг)
Арванхоёрдугаар сарын 5-нд буюу өнгөрсөн 24 цагийн хугацаанд холбогдох лабораториудад 14019 хүнд шинжилгээ хийжээ. Үүний 700 гаруй нь халдвар авсан хүмүүсийн хавьтлын сорьц байсан ба эдгээрээс долоон хүнд коронавирус илэрчээ. Тодруулбал,
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд:
Сэлэнгэ аймагт - 4
Дорноговь аймагт - нэг гэр бүлийн 3 иргэн тус тус халдвар авчээ.