Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. (2020.12.06, 11:00 цаг)
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр буюу 12-р сарын 5-ны өдөр улсын хэмжээнд нийт 14019 хүнд шинжилгээ хийсний 700 гаруй нь хавьтлын сорьцынх байлаа. Ойрын хавьтлын 7 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймагт ойрын 4 тохиолдол /нийт 201/, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гэр бүлийн хавьтал бүхий 3 тохиолдол /нийт 208/ шинээр бүртгэгдлээ. Нийслэл болон бусад аймагт коронавирус нэмж бүртгэгдээгүй. Ийнхүү улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 849, эдгэрэлт 384, эмчлэгдэж байгаа 456 хүн байна гэсэн мэдээлэл өглөө.