Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. (2020.12.06, 11:00 цаг)

Өчигдөр эдгэрсэн 16 хүн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны  сувилалын ажиглалтад шилжлээ. Эмнэлгээс гарсан хүмүүсийн дотор голомтлон гарсан халдвараас үүдэлтэйгээр өвчилсөн 13 хүн байгаа. Тодруулбал, Улаанбаатарын 7, Сэлэнгийн 1, Орхоны 4, Дорноговь аймгийн нэг хүн голомтлосон халдвараас эдгэрч ажиглалтад шилжлээ. Мөн ТИР машины жолооч нэг хүн, Энхсаран сувилалд халдвар авсан хоёр хүн, ингээд нийт 16 хүн эдгэрлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 849 болсон бөгөөд өнөөдрийн байдлаар 456 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 4, хүндэвтэр 68, хөнгөн382 тохиолдол эмчлэгдэж байна" гэлээ.

Таны сурталчилгаа