Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Б.Ууганбаяр: 

"Өчигдөр орой Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бичил уурхайд архи уусан гэсэн асуумжтай долоон хүнтэй холбоотой золгүй тохиолдол бүхий мэдээлэл ирсэн. Үүнээс нэг хүн газар дээрээ, гурван хүн нь тус сумын Хайлааст багийн эмнэлэг дээр ирээд нас барсан. Гурван хүн нь УНТЭ-д ирээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваад байж байна. Нэг хүнийх нь биеийн байдал тун тааруу байна. Архи уусан асуумжтай боловч техникийн спирт хэрэглэсэн нөхцөл байдал үүссэн. Тийм учраас орон нутагт уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчид бусад салбарт ажиллаж байгаа хүмүүст анхааруулж хэлэхэд техникийн зориулалттай спирт уухгүй байхыг анхаарулья. Үүнээс болж хүний амь эрсэдсэн эрүүл мэндээрээ хохирлоо" гэлээ. 

Таны сурталчилгаа