Улсын хэмжээнд нийтдээ коронавирусийн 849 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 384 буюу 45,2 хувь нь эдгэрлээ. Ажиглалт тандалтад 49, гэрийн тусгаарлалтад 13, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322, нутаг буцаасан есөн хүн байгаа юм.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 456 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Маш хүнд хоёр, хүнд дөрөв, хүндэвтэр 65, хөнгөн 382 тохиолдол эмчлүүлж байгаа. Цэргийн төв эмнэлэгт 206 хүн эмчилгээнд байна. Үүнээс маш хүнд хоёр хүн байгаа ба 56, 81 настай. Хүнд гурав, хүндэвтэр 41, хөнгөн 160 хүн эмчлэгдэж байна. Сэлэнгэ аймагт зургаа хүн эмчлүүлж байгаа ба бүгд хөнгөн зэрэгтэй. ХӨСҮТ-д 244 хүн эмчлэгдэж байна. Маш хүнд хүн байхгүй. Хүнд хүн нэг, бусад нь хүндэвтэр, хөнгөн зэргийн шинж тэмдэгтэй байна.
Эмнэлэгт хэвтсэн батлагдсан тохиолдлын насны бүлгээр авч үзвэл дунд гурван сартайгаас эхлээд 91 насны хүмүүс өвчилжээ. Үүнээс 0-15 насны 92 тохиолдол байна. 55-аас дээш насны 100 гаруй хүн байгаа аж. Тодруулбал, 80 настай хоёр, 81 настай нэг, 91 настай нэг хүн байна.