ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Нийслэл хот болон зургаан аймаг, 9 голомтод багц халдварын 404 тохиолдол бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд нийт 9 голомтод ойрын хавьтлын 4325 хүнийг хяналтад авч судалгаа хийж байна. Коронавируст халдвартай тэмцэх, сэргийлэх ажилд эрүүл мэндийн байгууллагын 2459 ажилтан ажиллаж байгаа.
Улсын хэмжээнд нийт оношилгооны цэгээр 298 951 хүн коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдсан байна. ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг Сэлэнгэ аймаг болон нийслэл хотын гурван голомтод ажиллаж 18 540 ам дөрвөлжин метр талбайд эцсийн халдваргүйтгэл хийсэн" гэв.