Цаг үеийн мэдээ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өчигдөр буюу 12 сарын 5-ны өдөр 94 чиглэлд 19 аж ахуйн нэгж байгууллагын 623 тээврийн хэрэгсэл гарчээ. Нийт 4072 рейс гүйцэтгэж, 139923 зорчигч тээвэрлэсэн байна.

Түүнчлэн Багануур-Улаанбаатар чиглэлийн буухиа үйлчилгээнд хоёр тээврийн хэрэгсэл явж, 152 зорчигч тээвэрлэлээ.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээ 07:00 цагаас эхэлсэн бөгөөд 94 чиглэлд 623 тээврийн хэрэгсэл явж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний замын хөдөлгөөний аюулгуй байдал болон зорчигчилтод автотээврийн хяналтын байцаагчид хяналт тавин ажиллаж байна гэж НЗДТГ-ын ХМХХ-ээс мэдээллэв.

Таны сурталчилгаа