Цаг үеийн мэдээ

Ингэж хэлэхийн учир юу вэ, албан ёсоор томилогдсон Хотын дарга Д.Сумъяабазар Засгийн газрын болон УОК-ийн хуралдаан дээр үзэгдэхээ больж, ичээндээ орсон мэт харагдахаа байв. Харин түүний үүргийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн гүйцэтгэж, хотын хэмжээнд авч явуулж байгаа бодлого  болон НОК-ийн шийдвэрийг танилцуулж, сэтгүүлчдийн асуултанд хариулж, товчхондоо Хотын даргын ажлыг хийнэ. 

Тэгвэл “жинхэнэ хотын дарга” маань яагаад олны өмнө гарахаас ингэж зүрхшээх болов.  Та бүхэн санаж байгаа бол УОК-ын хуралдаанд анх оролцохдоо мань хотын дарга маань иргэддээ тунирхсан, ялархшсан, сүрдүүлсэн үг хэлж олны дургүйцлийг төрүүлсэн төдийгүй, ойлгомжгүй, хосрдмол утгатай шийдвэрүүд гаргаж, нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, тухайн шийдвэрүүдээ ээлж дараалан цуцалж, өөрчилж байсан нь түүнийг сошиал орчинд “Солонгон аашт” хэмээн нэрлэхэд хүргэсэн. 

УИХ-ын гишүүд байнгын хорооны хуралдаан дээр Хотын даргаас биш түүний орлогчоос хотын бодлого шийдвэрийн тухай асуух болов. 

Тэгвэл хотын даргыг байнга шахуу орлоод яваа “Хотын дарга” орлогч Ж.Сандагсүрэн гэж хэн бэ? Тэрбээр Сонгинохайрхан дүүгээс улс  төрийн гараагаа эхэлж байсан бөгөөд 2012-2016 онд тус дүүргийн ИТХ-д төлөөлөгч, 2013-2016 онд УИХ-ын гишүүн ДСумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар 2020 он хүртэл ажилласан Хотын дарга Д.Сумъяабазарын “баруун гарын шадар хүн” юм байна. Мань орлогч даргаас өнгөрсөн 4 жил Сонгинохайрхан дүүрэг хэрхэн хөгжсөн бэ? гэж асуух нь илүүц биз. 

Ямартай ч “хотын жинхэнэ дарга” маань хэвлэл мэдээлэлд гарах, олны хараанд өртөхөөс болгоомжилж байгаа нь түүний хувьд буруу зөрүү ярихаас, уур бухимдлаа илэрхийлчихээс урьчилан сэргийлж байга арга бололтой.  

Гэвч улсын нийслэл Улаанбаатар хотын 1,5 сая гаруй хүний амь амьдрал, амьжиргаа эрхэм хотын дарга таны шийдвэртэй холбоотой учраас асуудлаас зугтаж биш зүтгэж, иргэдээсээ нуугдаж биш ил гарч ажиллах шаардлагатай байгааг танд уламжилья. 

Иргэд орлогчийг биш даргыг гаргасан шийдвэрээ танилцуулж, иргэдтэйгээ амьд харилцаа үүсгэж ажиллаасай гэж хүсч байна.

Таны сурталчилгаа