Дорноговь аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ЭМЯ-ны ээлжит мэдээллээр тус аймгийн 3 иргэн халдвар авсан талаар мэдээлсэн.
Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг "Замын Үүд сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн нэг гэр бүлийн хоёр хүн болон дотны найзаас нь илэрсэн. Эдгээр гурван хүний зам маршрут төмөр зам дагасан халдвартай шууд хамааралтай гэж харагдахгүй байгаа нь нөхцөл байдлыг аюултай болгож байна. Аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 458 хүнийг бүрэн шинжилгээнд хамруулсан, дам хавьтлын 2058 хүний 85 хувийг үзлэг шинжилгээнд хамруулжээ. Шинээр бүртгэгдсэн 3 хүний дам болон ойрын хавьтлыг илрүүлж эхнээс нь шинжилгээнд хамруулсан.
Иргэд гэр гэртээ байх нь хамгийн чухал гэдгийг мартаж болохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ барих нь эрсдэл үүсэхээс сэргийлж чадна. Халдвар илэрсэн 3 иргэний биеийн байдал хэвийн байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс бидэнд өгсөн" гэв.