Цаг үеийн мэдээ

12 дугаар сарын 01-нээс хойш Сүхбаатар аймаг 27 автобусаар 1980 иргэнээ Улаанбаатар хотоос татан авсан бол мөн энэ хугацаанд нийт 413 иргэн Улаанбаатар хот  болон Хэнтий, Дорнод аймаг руу буцсан байна. Иргэдийн 932 нь автобусаар, 1048 нь хувийн унаагаараа иржээ. Ингэснээр ирэх хүсэлт гаргасан нийт иргэдийн 84 хувь нь ирээд байгаа аж.

Харин явсан иргэдийн тухайд автобус болон хувийн унаагаар 349 иргэн, Хэнтий, Дорнод аймаг руу хувийн унаагаар нийт 64 иргэн явжээ. Ирсэн бүх иргэн харьяа сум багтаа гэрийн ажиглалтад байгаа бөгөөд одоогоор илэрсэн зөрчил байхгүй гэдгийг аймгийн Шуурхай штабын дарга Б.Анхбаяр мэдээллээ.

Таны сурталчилгаа