Цаг үеийн мэдээ

 PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 18:25 цагаас эхэлнэ. Энэ тэмцээнд Монголын ZEUS ClAN орж байгаа билээ.

1.3 сая ам.доллар(3.7 тэрбум төгрөг)-ын шагналын сантай "PUBG Mobile Global Championship S0" нь энэ сарын 21-24-ны хооронд АНЭУ-ын Дубай хотод байрлах 17 мянган хүний суудалтай Coca-Cola цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байсан бол тэмцээнд оролцож байгаа гурван хүнээс корона вирус илэрсэн тул PUBG MOBILE дэлхийн аврага шалгаруулах тэмцээний зөвлөл тоглогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж финалын тоглолтыг товлосон хугацаандаа цахим сүлжээнд тусгаарлан явуулах  шийдвэр гаргасан байгаа юм.