Дэлхийн кино зах зээл дахин нэг шат ухарч байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж эхлээд байна. Учир нь халдвартай энэ хүнд нөхцөл байдалд кино театрийн үйл ажиллагаа эрсдэл дагуулсаар байгаа юм. Тийм ч учраас удаа дараа нээлтээ хийх өдрөө хойшлуулсаар байгаа James Bond 007 цувралын цоо шинэ анги болох “Үхэх цаг алга” нэртэй уран бүтээлийн нээлт дахин хойшиллоо. Даниел Крэйгийн тоглож буй сүүлчийн Бонд ийнхүү хүлээлттэй байсан үзэгчдийн сэтгэлийг гонсойлголоо. Зөвхөн кино театрт нээлтээ хийх гэж зүтгэж байгаа тэдний энэ удаагийн уран бүтээлийг ихээхэн шүүмжлэл дагуулж мэдэх юм. Хэрэв Netflix болон Prime video зэрэг дэлхийн томоохон контентийн нэгдэл болсон порталуудаар нээлтээ хийгээд энэхүү уран бүтээлийг гаргахгүй бол зах зээлээ болон ашгаа алдаж ч магадгүй болоод байна.