Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 10

2021.01.23 / БЯМБА ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ГУРВАН ХӨХ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал : Эрч хүч ихэснэ.

Наран ургах, шингэх : 08.30-17.38

Барилдлага : Түлэх е

Шүтэн барилдлага : Сансар е

Суудал : Хий Аргын тооллын 1 сарын 23, Санчир гараг. Билгийн тооллын 10, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.