Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотод 19 тохиолдол шинээр бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 28 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,611 болсон бол үүнээс 1125 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 473 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 53, хөнгөн 414 иргэн байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.