Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрөөс эхлэн үсчин гоо сайхан үйл ажиллагаагаа явуулж эхэлж буйтай холбоотойгоор ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах зөвлөгөөг хүргэв.

Тэрбээр "Үсчин гоо сайхны газар нь халдвар тархах өндөр эрсдэлтэй байгууллага. Манай улсын хувьд маш жижиг зайтайгаар ихэнх газрууд үйл ажиллагаагаа явуулдаг. Дөнгөж нээж байгаа учраас урт дараалал үүсч хүхий бөөгнөрөл үүсэх вий. Хүн хоорондын зайгаа барьж цаг авах хэрэгтэй. Ялангуяа үсчид үйлчлүүлэгчтэй ойроос харьцдаг. Тиймээс амны хаалтаас гадна нүүрний хаалт хийх шаардлагатай. Мөн тайрсан үсийг шүүрдэж болохгүй. Соруулж авах хэрэгтэй. Мөн хэрэглэж буй алчуураа байнга угааж наранд хатаах ёстой. Үсчин гоо сайхан гэлтгүй үйлчилгээний газруудын ажилчид бүгд нүүрний хаалт зүүх шаардлагатай байна" гэлээ.