Цаг үеийн мэдээ

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд иргэнээс PCR шинжилгээний хариу өнөөдөр /2021.01.23/ эерэг гарч, шинэ голомт үүссэнтэй холбоотой Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хааж байна. Тодруулбал: /2021.01.23/ өнөөдөр 19 цагийн орчимд гарах товчуудыг хааж иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлжээ.