Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2021.01.24/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийт 12848 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Манай улсад 16 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1627 боллоо.

Улаанбаатар хотод 16 тохиолдол шинээр бүртгэгдээд байна.

БЗД-ийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас 9 тохиолдол

Бусад тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн, ойрын хавьтлуудаас халдвар илэрсэн. Тусгаарлалтанд байсан" гэв.