Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Улаанбаатао хотод 16 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 1627 боллоо. Шинээр бүртгэгдсэн 16 тохиолдлын 9 тохиолдол нь БЗД-ийн 2-р хорооны нийтийн байрнаас илэрсэн байна. Тиймээс тус байрны нийт оршин суугч болон 2-р хорооны гэр хороололд оршин суудаг 1000 гаруй иргэдийг шинжилгээнд хамруулаад байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.