Цаг үеийн мэдээ

Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр боллоо. Тохиролд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олгогдон, өчигдрийг хүртэл EBarimt системд бүртгэгдсэн 26,248,898 баримтыг хамруулжээ.

Тохирлоор таван сая төгрөгийн хоёр, гурван сая төгрөгийн 28 азтан тодорсон бол 30 сая төгрөгийн болон супер сугалааны азтан тодорсонгүй.

Сугалаагаар

30 000 төгрөгийн 26,087

100 000 төгрөгийн 2656

1 сая төгрөгийн 264

3 сая төгрөгийн 28

5 сая төгрөгийн 2 азтан тодорсон байна.