Цаг үеийн мэдээ

Өвлийн адаг шарагчин үхэр сарын нэг цагаан харагчин тахиа өдөр

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 08.28:17.41

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 1 сарын 25, Сумъяа гараг. Билгийн тооллын 12, Гөрөөсөн толгой одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.