Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Улаанбаатар хотод 16 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1643 боллоо. Батлагдсан 16 тохиолдлын нэг тохиолдол нь ЭМЯ-ны ажилтан байгаа бөгөөд ойрын хавьтлын 5 иргэнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.