Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зам тээврийн ноцтой ослын улмаас 2 эмч амь насаа алдаж 3 эмч бэртсэн харамсалтай осол гарчээ. Тодруулбал Хөвсгөл аймгийн Өрхийн эмнэлгийн 5 эмч салхинд гарахаар Мөрөн хотоос хөдөлсөн байна. Автомашины дугуй хагарсны улмаас замын хажуу руу онхолдож тус осол гарчээ.

Энэ талаар тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяраас тодруулахад " Харамсалтайгаар чадварлаг, залуу хоёр эмч маань амь насаа алдлаа. Автомашинд 5 эмч явж байсан. Бусад гурван эмч зөөлөн эдийн гэмтэл авсан. Сэтгэл санааны хувьд маш хүнд байна. Хамт мөр зэрэгцэн ажиллаж байсан найзууд нь амь насаа алдсан учраас бие махбод гэхээсээ илүүтэй сэтгэл санаа нь эмзэг, хүнд байна. Бидэнд маш их харамсалтай байна. Хоёр эмчийнхээ ар гэр, найз нөхдөд нь эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Талийгаачдийн гэр бүл, үр хүүхэд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье!

Image may contain: 1 person, textImage may contain: 1 person, text