Хөвсгөл аймгийн Ханх суманд нэгдүгээр сарын 26-ны өдрийн 01:23 цагт 4.1 магнитуд, 07:01 цагт 4.0 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс ОБЕГ тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

Таны сурталчилгаа