Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Цэнгэл багийн “Элстийн хүрэн хад” гэдэг газар нэгдүгээр сарын 25-ны өдрийн 12:00 цагийн орчим 1 иргэн малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 25-ны өдрийн 23:01 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Д/30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

 

Таны сурталчилгаа