Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Саруул тэнгэр 2 хотхоны 103-р байрны 2 дугаар орцонд Ковид-19 эерэг тохиолдол бүртгэгдсэн тул өглөөний 07:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа. 

Дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн орцны иргэдийг яаралтай PCR буюу Монголоор ПГУ (Полимеразын гинжин урвал) шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. 

Эх сурвалж : Баянзүрх дүүргийн онцгой комисс