Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Манай улсад 13 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1656 боллоо. 

Мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр болсон жагсаал, цуглаанд оролцсон иргэдийн дунд 2 сэжигтэй тохиолдол байсан. Түргэвчилсэн оношлуураар СӨРӨГ гарсан бөгөөд одоогийн байдлаар тусгаарлаад байна. Сүүлийн өдрүүдэд олныг хамарсан жагсаал цуглаан их гарч байна. Халдвар авсан иргэд хаана ч байж магадгүй учраас иргэд аль болох жагсаал цуглаанд оролцохгүй байх хэрэгтэй. Олноороо цугларсан газарт халдвар тархах, авах хамгийн өндөр эрсдэлтэй" гэлээ.