Цаг үеийн мэдээ

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сөүл рүү хоёр удаа, Токио, Истанбулруу нийтдээ 4 удаа нислэг хийхээр болсон байна. Мэдээллийн дараа

Зарим сайд нар ажил албаа үргэлжлүүлж магадгүй байна, Таны хувьд дараагийн ЗГ-т хамтарч ажиллах уу? гэх сэтгүүлчийн асуултанд

УОК-ын дарга Я.Содбаатар "Алдаа гаргасан учраас огцрох өргөдлөө өгсөн. Одоо байгаа байр сууриндаа хатуу байх болно. Дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй. Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед хамтарч ажилласан, туршлагатай хүн. Одоогийн хэрэгжиж буй ажлууд цааш үргэлжлэн явах болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.