Цаг үеийн мэдээ

PUBG Mobile-ын ДАШТ-ий гуравдугаар байрын шагналт Монголын “Zeus Esports” баг дараагийн тэмцээндээ урилгаар оролцохоор болжээ.

Тэд 5000 ам.долларын шагналын сантай MAJOR PRIDE LEAGUE 2021 /RUSSIA/ тэмцээний финалын шатанд шилдэг 16 багийн нэгд багтаж өрсөлдөх юм байна.

Өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 30, 31-ны өдрүүдэд Улаанбаатарын цагаар 22 цаг 50 минутаас болох уг тэмцээнд “Zeus Esports”-оос гадна дэлхийн аваргад оролцсон гурван баг урилгаар оролцох юм. Үүнд: ДАШТ-ий дөрөвдүгээр байрын шагналт Оросын NAVI, ДАШТ-ий зургадугаар байрын шагналт Казахстаны KONINA POWER ДАШТ-ий шилдэг 16-д шалгарч чадаагүй Шведийн GODSENT багууд багтжээ.

Таны сурталчилгаа