Цаг үеийн мэдээ

Чингис хаан одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг гала тоглолтод дууллаа. Уг тоглолтыг ОХУ-ын  “Первый канал ОРТ” сувгаар өчигдөр /2021.02.23/  шууд дамжуулсан юм.

Мөн түүнийг ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны "Гавьяаны төлөө" медалиар шагнасан байна. Энэ тухайгаа тэрээр : "ОХУ-н Батлан Хамгаалах Яамны шагнал" Гавьяаны төлөө" медалиар шагнуулав. Монгол хүний хувьд ихэд билэгшээв би" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.