Цаг үеийн мэдээ

Коронавируст халдвар (Ковид-19)- ын цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед гадаад улсаас эх орондоо тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдэд тусгаарлах байраа өөрсдөө сонгох боломжийг олгож байна. Энэхүү ажлын хүрээнд Монгол улсын Шадар сайд, УОК-ын даргын 2021 оны 01 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэг нэмэлт үнээр иргэдийг байрлуулах хүсэлт гаргасан Новотел, Чингис хаан, Цэцэг, Блью скай, Уран ган зочид буудлуудын үйл ажиллагаатай танилцаж байна.