Цаг үеийн мэдээ

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Өнөө шөнө Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймаг, Дорнодын хойд хэсгээр, маргааш өдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн зүүн хэсэг, Дорнодын өмнөд хэсгээр цасан болон шороон шуурга шуурна.