Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод өнөөдөр анхны бороо оржээ. Тус аймагт 10-15 градус дулаан байсан юм.

Тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Бороо орсон талаар мэдээлэл бидэнд ирээгүй ч аймгийн урд хэсгээр борооны үүл их байгаа нь бороо орох өндөр магадлалтай гэж харж байна. Өнөөдөр агаарын температур Цельсийн +10-аас +15 хүрсэн нь бороо ороход нөлөөлсөн байх. Энэ жилийн хувьд хоёрдугаар сар олон жилийн дундажтай харьцуулахад дулаахан байсан. Хоёрдугаар сард бороо орох нь маш ховор тохиолдол” гэв.