Цаг үеийн мэдээ

Гадаадаас эх орондоо тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэнийг өөрийн хүсэлтээр нэмэлт төлбөртэйгээр байрлах боломжтой буудлуудыг иргэдэд хангаж өгөхөөр ажлын хэсэг ажиллаж байна. 

Энэ хүрээнд УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг болон Шуурхай штабын хариу арга хэмжээний багийн гишүүд, зочид буудлуудын төлөөлөлтэй уулзалт хийж тавигдах шаардлага боломжийн талаар санал солилцлоо.