Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын 10-р их хурлаар хэлэлцэн баталсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх өнөөдөр хоёронтоо авч хэлэлцлээ. Ингээд улс төрийн намын тухай хуулийн дагуу намын дотоод маргаанаа эцэслэн шийдвэрлэж байж дахин хандана уу гэсэн тайлбартайгаар мөн л бүртгэхээс татгалзлаа.

Улсын Дээд шүүх Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн уг асуудалтай хамтатган бас нэгэн асуудлыг хэлэлцсэн нь намын даргын суудлаасаа огцорсон хирнээ намын нийт гишүүд дэмжигчдээ талцуулж, эв эвдэн, намын тамга тэмдгийг хүчингүй болгуулах зэргээр ёс зүйгүй авирласан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэн Ардчилсан намын гишүүнчлэлээс 8 жилийн хугацаагаар чөлөөлөгдсөн С.Эрдэнийн, өөрийгөө намын дарга хэмээн Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд бүртгэж өгөхийг хүссэн хүсэлтийг мөн хэлэлцсэн юм. Ингээд  С.Эрдэнийг Ардчилсан намын дарга гэж үзэх ямар ч үндэслэлгүй хэмээн үзэж Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргалаа. Сонирхуулахад захиргааны хэргийн шүүхээс С.Эрдэнийн хэрэглэж буй тамга, тэмдгийг түдгэлзүүлсэн шийдвэрийг 2-р сарын 4-ны өдөр гаргасан юм.