Цаг үеийн мэдээ

Татварын Ерөнхий газраас "Оюу толгой"-д 2016-2018 оны санхүүгийн жилд ₮649.4 тэрбумын татварын акт тавьсан. "Оюу толгой" компани Монгол Улсын төрийн санд энэ сарын 25-ны өдөр 230 тэрбум төгрөг төлжээ. Энэ нь Татварын ерөнхий газраас тус компанид тавьсан татварын акттай холбоотой мөнгө юм. Ирэх 7 хоногт 420 тэрбум төгрөгийн төлбөр орж ирэх ажээ.

ЗГ-ын мэдээлэл болон захидлыг хүргэе. Энэхүү захидлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэрэг эрхлэх газрын дарга байхдаа илгээж байжээ.