Цаг үеийн мэдээ

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААН МОРЬ ӨДӨР

Үс засуулвал : Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх : 07.37-18.33

Барилдлага : Түлэх

Шүтэн барилдлага : Хүрэлцэхүй

Суудал : Төмөр

Аргын тооллын 2 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 15, Бага морь одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 7 цаг 37 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.