Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Улаанбаатар хотод 35 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эдгээрээс 33 нь дотоодын халдвар бол хоёр тохиолдол нь Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас илэрлээ. Дотоодын 33 тохиодлоос 7  нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын явцад батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн байна. 25 хүн нь өмнөх голомтын хавьтлууд бол нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоох үйл ажиллагааг явуулж байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2866 болсон гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.