Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Шинээр 35 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 2866 болов. 

Сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 2,866 бүртгэгдсэнээс 2,183 буюу 76 хувь нь эдгэрсэн байна. Одоогоор 668 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 7 хүн байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.