Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Сүүж” гэдэг газар Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 26-ны өдрийн 04:58 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 34 км замыг туулан 05:42 цагт очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын чиглэлд иргэн М-ийн жолоодож явсан “Профиа” загварын том оврын ачааны автомашины чиргүүлийн ачаа шатаж байсныг 6 цаг ажиллаж унтраан иргэн М-д хүлээлгэн өгсөн.