Цаг үеийн мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нарантуул" худалдааны төвийн худалдаа эрхлэгчидтэй уулзав. 

Тэрбээр "33 шинэ голомтыг барьсан, халдварын дэглэмийг сайтар баримталж, халдварыг хумьж чадвал улсын хилээ нээхийг хичээж байна. Худалдаа эрхлэгчдэд амаргүй байгаа, намайг хараад загнах ёстой ч болно, бүтнэ гэсэн хандлагаар хөдөлмөрлөж байгааг харах сайхан байна. Улс орны хувьд ч амаргүй байна. Бүх асуудлыг улс шийднэ гэж хүлээж болохгүй. Халдвар хамгааллаа сайн баримтлаад зах зээлийн урсгалаа нэмэгдүүлж, хол хорио зарлахгүйгээр хэвийн үйл ажиллагаагаа явуулбал нөхцөл байдал сайжирна. Бидэнд итгэж, хамтдаа эдийн засгаа босгохын төлөө хичээцгээе" гэлээ.

Худалдаа эрхлэгчид "Хөдөө орон нутгийн замаа нээх, Хилээ нээх, Нийтийн тээврийн хөдөлгөөнд оруулах, Бизнесс эрхлэгчдээ дэмжиж, улсаас зээл гаргах, Солонгос, Япон зэрэг улс руу визгүй зорчих, Банкны зээлд хамрагдах гэхээр нөхцөл шаардлагыг нь хангадаггүй. Үүнд уян хатан бодлого хэрэгжүүлэх, Валютын ханшийг тогтворжуулахыг" Ерөнхий сайдаас хүслээ. Худалдаа эрхлэгчид Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэгчид бага, борлуулалт тааруу, худалдан авалт муу байгааг хэлж байсан юм.

“Нарантуул” олон улсын худалдааны төвд 8,000 орчим иргэн худалдаа эрхэлдэг бөгөөд өдөрт 100-150 мянган хүн үйлчлүүлдэг юм байна.