Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдварын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр/02.28/ 41 тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 2907 боллоо. Бүртгэгдсэн 41 тохиолдлын 40 нь Улаанбаатар хотоос, 1 нь Алтанбулаг боомтоор татан авалтаар ирсэн хүн байна гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.