Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Шинээр 41 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 2907 болов. 

Сүүлийн 24 цагт 66 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 2907 бүртгэгдсэнээс 2249 нь эдгэрсэн байна. Одоогоор 643 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 8 хүн байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.